Thursday, March 17, 2011

zalhuu baawgai




Залхуу баавгай (Melursus ursinus) Энэтхэг, Балба, Пакистан, Бутан, Бангладеш, Шри-Ланкынбаавгайнхан овгийн хөхтөн амьтан. Залхуу баавгай Melursus Анх саврын хэлбэр, модонд амьдардаг хэв шинжээр нь нам дор газрын ойд тархсан төрлийн цорын ганц зүйл."баавгай хэлбэрт залхуу амьтан" гэж ангилж байсан боловч 1800-аад онд баавгай гэж зөв ангилсан юм.

Тодорхойлолт

150–190 см урт биетэй, урт, сэгсгэр үстэй, хүрэн зээрдээс хар хүртэл зүстэй, цээжин дээрээ өвөрмөц "V"-хэлбэрийн цагаан тэмдэгтэй, цагаавтар хоншоор, хар хамартай. Хоншоор нь урт, нүцгэн уруултай, дээд үүдэн шүд байхгүй зэрэг нь шавьжаар хооллодогтой нь холбоотой. Урд хөл нь дотогшоо майга, 4 инч урт, эргэж хураадаггүй, тахир савартай нь газар малтах, модонд авирахад зохицсон. Маахай нь 80–140 кг хүнд байхад, эвш нь дөнгөж 55–95 кг жинтэй.Хөлний мөр нь хүнийхтэй их төстэй. Сүүл нь 15-18 см урт байдаг нь баавгайн овог дотроо хамгийн урт юм. Байгалийн наслалт нь тодорхойгүй боловч хүний эрхэнд байхдаа 40 хүртэл насалсан нь бүртгэгдсэн.,
татах

No comments:

Post a Comment